Он гарсаар 119 сэтгүүлч амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Он гарсаар 119 сэтгүүлч амиа алджээ

Австрийн хамгийн том хот болох Венийн Олон улсын хэвлэлийн институтийн мэдээлснээр 2012 он гарсаар дэлхийн хэмжээнд 119 сэтгүүлч амиа алджээ. Ажлаа хийж яваад амиа алдсан сэтгүүлчдийн тоо энэ жил 1997 оноос хойшхи хамгийн өндөр хэмжээнд өгсөн байна. Зөвхөн Сирид 2012 он гарсаар 36 сэтгүүлч амь үрэгджээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр хамгийн аюултай бүс нутагт Сири, Сомали, Пакистан, Мексик зэрэг улсууд багтсан байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж