Гэвч хүний эрхийг хамгаалах байгууллагууд болон төрийн бус байгууллагууд энэ хуулийг Орост шүүмжлэлийг, үг хэлэх эрх чөлөөг боомилох арга гэж эсэргүүцжээ.
Оросын хүний эрхийн байгууллагын тэргүүн Олег Орлов "Эрх баригчид энэ хуулиар түрий барин бидний амыг хамхих гэж байна. ТББ-ыг гадаадын агент болгосноор тагнаж туршихад хялбар болно” гэжээ. Дээрх хуулийг эсэргүүцэгч ТББ-ууд “Москва-Хельсинк групп”, хүний эрхийг хамгаалах “Голос”, ОХУ-ын сонгуулийн санал хураалтын хөндлөнгийн ажиглагч групп, нэртэй өмгөөлөгчдийн Агора холбоод нэгджээ. Хуульд зааснаар хэрэв ТББ-ууд хуулийн заалтыг зөрчиж, биелүүлэхгүй байх аваас их хэмжээний торгууль төлж, лицензээ хүртэл хураалгах ёстой аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ТББ-ын тухай энэ хуулийг дэмжиж байгаа бөгөөд гадныхны улс төрийн оролцоог хязгаарлах зайлшгүй арга хэмжээ гэж үзжээ.