
Эмэгтэй тамирчдын хувьд Тайланд улсын Бангкок хотноо 2009 онд болсон Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболын анхдугаар тэмцээнээс хүрэл медаль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2012 онд зохиогдсон хоёрдугаар тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртэж өндөр амжилт үзүүлж байсан юм.
Манай элсний волейболын баг тамирчид БНХАУ-ын Лайжоу хотноо 2011 онд зохиогдсон Азийн оюутны аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд мөн оролцож Арабын нэгдсэн эмират, Оман, Шри Ланк, БНСУ зэрэг хүчтэй багуудыг хожиж байсан.
Баг тамирчид маргааш эх орноосоо мордох ажээ.
Т.МАША
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО