Чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулав

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Ингэснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт эхэлж, Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүчний асуудлаар баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Одонтуяа нараас Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж