2010 оны гуравдугаар сард Өмнөд Солонгосын байлдааны хөлөг онгоц руу довтолсны улмаас хөлөг онгоц живж, улмаар 46 хүн амиа алдсан хэрэгт Өмнөдүүд Хойд Солонгосыг буруутгаснаас хоёр орны таагүй хүйтэн харилцаа хурцадсан билээ.
Хойд Солонгосын талаас Чёнан хөлөг онгоц руу дайраагүй хэмээн мэдэгдсэн ч Сөүлийн болон олон улсын шинжээчид Хойд Солонгосын шумбадаг онгоц довтолсон гэдгийг баталж байсан юм. Харин энэ удаа 2010 оны их буугаар буудалцсан дайралтад Өмнөдүүд ялсан мэтээр тэмдэглэж байгаад эгдүүцсэн Хойд Солонгос Өмнөд рүү дахин дайрна хэмээн заналхийлсэн байна.
БНСУ хоёр жилийн халдлага болж хоёр цэргийн амийг авч одсон Йонпёндү арал дээр “Баатарлаг тулааны дурсгалын хана” босгохоор төлөвлөж байгаа аж.
Харин үүний хариуд Хойд Солонгосын армийн нэгэн төлөөлөгч “Өмнөдийн ийм болчимгүй алхам хоёр улсын хоорондох хүйтэн дайныг өдөөж, Йонпёндү арал дээр хоёр дахь дайралтыг авчирч мэднэ” хэмээн мэдэгджээ.