Дуучин Адарсүрэн-Алтай хангайн уулс

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Дуучин Адарсүрэн-Алтай хангайн уулс

Алтай хангайн уулс

Дуучин Адарсүрэн

Алтайнхаа уулсыг юугаан болгоод
Асарлуулан сүмбэрлүүлэн зүүдлэв ээ би
Аавын минь заяатай нутаг болоод
Амгалан нойрондоо зүүдлэв үү дээ
Аяа хөөрхий алдрай мину зээ

Хангайнхаа уулсыг юугаан болгоод
Ханарууланхан хөхрүүлэнхэн зүүдлэв ээ би
Хайртай ээжийн минь нутаг болохоор
Хамаг нойрондоо зүүдлэвээ би
Аяа хөөрхий алдрай мину зэ

Алтай хангайгаа юугаа болгоод
Айсуулан ойртууланхан зүүдлэв дээ би
Аав, ээжийн минь нутаг болоод
Амттайхан нойронд минь ургадаг юм уу даа
Аяа хөөрхий алдрай мину зээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж