Холливудын нэрт жүжигчин Том Круз өчигдөр Лондонд охин Суригийн хамтаар Талархлын баярыг тэмдэгдлэн өнгөрүүлжээ. Сури охин кино ертөнцөд алдартай эцэг эх нь өрх тусгаарласнаас хойш Нью-Йорк хотод ээжтэйгээ хамт амьдарч байгаа юм.
Том Круз зургаан настай Сури охинтойгоо болон 17 настай Коннор хүүгийнхээ хамт гэр бүлийн томоохон баяруудын нэг Талархлын баярыг тэмдэглэсэн бол Кейти Нью-Йоркт гэр бүлийхэнтэйгээ баяраа тэмдэглэсэн аж. Энэ үеэр Томын хүү Коннор гэр бүлийхэнтэйгээ Талархлын баярыг тэмдэглэж байгаад баяртай байгаагаа Twitter-тээ бичиж, баярын ширээний хамгийн хүндтэй зоог болох шарсан цацагт хяруулын зургийг мөн тавьжээ.
Э.АНХТУЯА