УДБЭТ ээлжит зочноо хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

УДБЭТ ээлжит зочноо хүлээн авлаа

УДБЭТ-ын ээлжит зочин ирлээ. Тэр эрхэм бол Стэнфордын их сургуулийн профессор, тус сургуулийн хөгжмийн тэнхмийн эрхлэгч, “Пан Ази” хөгжмийн фестивалийн ерөнхий зохион байгуулагч, хөгжим судлаач, удирдаач ноён Жин Дун Цай. Тэрээр Дж.Вердийн “Реквием”-ийг энэ сарын 24-нд удирдан тоглуулахаар дуурийн театрт урилгаар ирээд байгаа юм. Удирдаач ноён Жин Дун Цай өмнө нь “Реквием”-ийг БНХАУ, АНУ, Австрали улсад удирдан тоглуулж байсан  аж.

Түүнийг Монголчууд хоёр жилийн өмнөөс мэддэг болсон. Жин Дун Цай өмнө нь ДБЭТ-ын тайзнаа “Аида”, “Кармен”, “Хунт нуур”-ыг удирдан  тоглуулсан юм. Мөн тэрбээр ДБЭТ-ын 50 жилийн түүхэнд анх удаа үндэсний дуурь, балетыг тайзнаа удирдан тоглуулсан юм.  Тэрбээр мөн А.Батдэлгэрийн “Тэнгэрийн ташуур” балетыг бичихэд нь туслан, зөвлөгөө өгч, удирдан тоглуулснаараа Монголд анх удаа үндэсний бүтээлийг өлгийдөн авсан гадаадын уран бүтээлч болсон түүхтэй.

Энэ удаагийн айлчлалаараа тэрээр ирэх арванхоёрдугаар сарын 24-26-нд БНХАУ-ын Тяньжин хотын “Grand Theater”-т П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балетад Монголын 150 уран бүтээлчдийг тоглуулах бэлтгэл ажилтай танилцах, 2014 оны гуравдугаар сард Стэнфордын их сургуулийн театрт Дж.Вердийн “Аида” дуурийн гоцлоочдыг тоглуулах хамтын ажиллагааны төслүүдийнхээ урьдчилсан төлөвлөгөөг гаргахаар иржээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж