Таван нэр дэвшигчийн тангаргийг өргүүлэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Таван нэр дэвшигчийн тангаргийг өргүүлэхээр болжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт зарлагдсан байсан бөгөөд дөрвөн ч нэр дэвшигчийн УИХ-ын тангаргийг өргүүлэхээр бэлтгэл хангаад байв. Тодруулбал, МАН-аас намын нэрсийн жагсаалтаар Д.Сарангэрэл, Өвөрхангай буюу УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрогт нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт, МАХН-ын нэрээр жагсаалтад бичигдэж, сонгуульд өрсөлдсөн Ц.Оюунбаатар нарыг УИХ-ын гишүүний тангаргыг өргүүлэхээр болж, Ёслолын албаныхан бэлтгэлээ хангаад байв. Гэвч 10.20 цагаас байдал өөрчлөгдөж, чуулганы танхимд зассан ширээ, цагаан эсгий зэргийг хурааж танхимаас гаргасан юм. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгуулийн дүнд олонхийн санал авсан нэр дэвшигчийн нэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсний дараа нийт таван нэр дэвшигчийг хамтад нь тангараг өргүүлэхээр болж, хойшлуулсан гэж байна. Тиймээс УИХ-ын гишүүний тангаргах өргөх тухай асуудлыг УИХ-аас ирэх долоо хоногийн пүрэв гариг болгожээ.

Төрийн ордонд дуулдаж байгаа мэдээллээр бол Баянзүрх дүүрэгт болсон УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтаар Д.Арвин олонхийн санал авсан байх магадлал өндөр аж.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж