Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарласан байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс болж хойшлогдсоор 11.00 цагийн орчимд эхлэв. Эхний асуудлыг энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс хойшлуулсан тул  хоёр дахь асуудал болох Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр болж байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанд 36 гишүүн оролцож байгаа бөгөөд ирц 51.4 хувьтай байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж