“Siemens”-ийн онцгой шийдэл бүхий аяга таваг угаагч

Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

“Siemens”-ийн онцгой шийдэл бүхий аяга таваг угаагч

“Siemens” компани SR65M081RU маркийн сав суулга угаагч машин бүтээжээ. Чанарын өндөр төвшинд, технологийн шинэлэг шийдвэрээр бүтээсэн хэмээж буй энэ төхөөрөмж нь үнийн хувьд хямд, хэрэглэхэд хялбар, үр дүнтэй гэнэ.

Фотография: siemens

Орчин үеийн гал тогооны өрөөг сав угаагч машингүйгээр төсөөлөхөд бэрх. Гэхдээ зүгээр нэг машин биш ямар ч интерьерт тохиромжтой байх нь тухайн машины давуу тал болох ёстой гэнэ. “Siemens” компанийн зүгээс SR65M081RU аяга таваг угаагч машиныг бүтээхдээ TimeLight гэх технологийг ашиглаж, дуу чимээ гаргахгүй байдлаар шийджээ. TimeLight технологи нь шалан дээрх индикатор туяаг ашигладаг infolight  шийдвэрийн үргэлжлэл болж байна. Одоо тэр шийдвэрийн технологийн шинэ төвшинд гүйцэтгэсэн байна.

Компанийн зүгээс SR65M081RU маркийн шинэ бүтээлээ есдүгээр сард Берлинд болсон IFA 2012 гэх ахуйн техникийн үзэсгэлэнд танилцуулж, аравдугаар сараас худалдаанд гаргажээ.

Тусгалын  TimeLight  дэлгэцээс гадна Siemens SR65M081RU төхөөрөмжид VarioSpeedPlus, HygienePlus зэрэг ашигтай сонголтын үйлдлүүдтэй. VarioSpeedPlus нь дөрвөн стандартын програмтай. Угаалтын гурав, хатаалтын нэг програмтай. НygienePlus программаар  угж, консервын сав суулгыг ариутгана. Бүхээг varioFlexPlus нь тавгийн зургаан тусгай байрлуугчтай бөгөөд тусгай нэмэлт бэхэлгээгээр сагсны доод хэсэгт 12 ширхэг, дээд талд нь зургаан өндөр  хундага байрлуулан угааж болно.

Өндөр чанарын энэ төхөөрөмж зүгээр нэг ахуйн  аппарат биш гэрийн ажлын өндөр технологийн жинхэнэ туслагч гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж