Төрийн албан хаагчид интернэт ашиглахгүй, машин унахгүй, байр авбал татвар төлнө гээд төвшин сайхан амьдарч бүр болохгүй боллоо. Гэтэл интернэт чинь гэр ажил хоёрын хооронд гэмгүй сайн туслах шиг санагдана. Яг л машин шиг, яах аргагүй өдөр дутмын хэрэглээ болоод удаж байдаг. Гэтэл мэйр маань гэм хийсан хүүхдүүдээ гэсгээж байгаа аав шиг л шалдир булдир юмаар шал хэрэггүй оролдох боллоо. Тэр хүмүүс чинь амьдралтай биз дээ бас. Өвлийн хүйтэнд өхөөрдөм жаахан хүүхдээ дааруулахгүй цэцэрлэг сургуульд нь хүргэх үүрэг хүлээсэн эцэг хүн биз дээ энчоодоо. Мэдээллийн эрин зуунд мэдлэг, мэдээллээр дутчилгүй мэр сэр ажлаа амжуулчих эрхтэй биз дээ энчоодоо.
Улаанбаатарыхаа төлөө урагштай ухаантай зүйл хийх гэж сэтгэл нь зовиниж л байгаа байх. Уул шугамандаа бол ингэж биш л баймаар. Хүнийг ажлуулахын тулд хөдөлмөрийг нь үнэлж, харин ч нэг дэмжээд өгөх байтал хачин хуулиар тэднийг шийтгэх гэдэг нь Монголын ёс биш муугийн ёс гэлтэй.
Тэртээ тэргүй Улаанбаатараар дүүрэн хариуцлагагүй газар олголтоос болж хаа замбараагүй хэврэг хэрзгэр хэдэн байшин зоосоор хачин байдалд орчоод байнашд бид чинь. Хогондоо умбаад байгаа нь хотын иргэдийн соёлгүйгээс илүү хариуцлагагүй газар олголт болчоод байгаа. Хогийн пункр байх ёстой газар хэврэг байшин баригдаж байгаагаас болжоогоо бусуу. Гээл яриал байвал санаа зовох сайхан сайхан проблемууд байсаар л. Соёлт ертөнцийн сээтгэн замын бүтцээс эхлүүлээд санаа авах зүйлс зөндөө байхад сачийгүй бандийн санаачилдаг сонин хуулийг баталж байх гэж дээ.
Тэр Сингапурын еранхийлөгч Ли гуай тэртээ хэдэн жилийн өмнө "Хотын хөгжил хогноосоо" гэж уриалж байсан гэлцдэг. Энэ бичкэн уриа л Их хотыг хөгжил цэцэглэлтэд хөтөлсөн гэлцэнэ. Ноён Ли ард түмнийгээ мэдээллээр дутааж, хуруу хумсаа хугачиж авсан машинаа бүү уна, амьдарч буй байрнаас чинь татвар авна гэж лав тулгаагүй нь лавтай. Шинэ байрыг ширхэг үлдээлгүй дамлан зарагсдаас л үл хөдлөх хөрөнгийн татвараа аваасай даа бурхан минь.
Авилга хээл хахуультай тэмцэнэ гэчээд хэрэггүй хуулиар хээл хахуулиа дэмжиж, хүнд суртлыг гүнзгийрүүлж байгаагаа гадарлахгүй шинжтэй шүү бүүр. Хэт их шинэчлэл хэрэгтэй л байх хэтэрхий туйлширч байж хөгийн юманд орооцолдов доо хууль санаачлагч мэргэн ухаантнуудаа!!!!!!