Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Гургуул нутагшуулна

Төв аймгийн байгаль орчны газар 2012 онд аймгийн Засаг дарга,
төсвийн ерөнхий захирагчтай хийсэн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу
аймгийн төвийн нийтийн эзэмшлийн зам, талбайн хог хаягдлыг ангилан
ялгах сав худалдаж авах тендер зарласан юм.

Энэ тендерт “Энгүй” компани шалгарч гэрээнд заасан хугацаанд Зуунмод
сумын төвийн нийтийн эзэмшлийн зам талбайд 21 ширхэг сав байршуулжээ.

Мөн хавар амьтад өсгөн үржүүлэх, нутагшуулах төслийн дагуу уралдаан
зарлажээ. Уг уралдаанд “Их жаваа” компанийн төсөл шалгарсан байна.
Тэднийх Бээжин хотоос арван гургуул шувуу авчирч нутагшуулах ажлыг
зохион байгуулжээ.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын баталсан удирдамжийн
дагуу Батсүмбэр, Баянчандман, Борнуур, Жаргалант суманд байгаль орчны
багц хууль сурталчлах өдөрлөг хийсэн байна.

Г.Жамц
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж