Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

АМЬД ХӨГЖМИЙН "COKE"N BEAT 2012" НААДМЫН ЯЛАГЧ "ASIAN BEAT" НААДМЫН 3-Р БАЙР U.F.O ХАМТЛАГ

“ЭЕРЭГЭЭР АМЬДАРЦГААЯ” уриан дор “М-Си-Эс Кока-Кола” Компаниас санаачлан залуусын хөгжмийн боловсрол, тэр дундаа амьд хөгжим сонирхогчдыг дэмжин  YAMAHA брэндтэй хамтран зохион байгуулдаг “Coke`n Beat” амьд хөгжмийн наадмыг хөгжим сонирхогч хүүхэд залуучууд маань сайн мэдэх бизээ.
Энэ жилийн Coke`n Beat наадмыг М-Си-Эс Кока-Кола Компани, YAMAHA брэнд, Боловсрол ТВ, Адмакс ХХК нар 6 дахь жилдээ хамтран зохион байгуулсан юм. Нийт 29 шилдэг хамтлагууд оролцсон уг тэмцээний шүүгчдээр бид бүгдийн сайн мэдэх РОК Мөнхсайхан, A-sounds хамтлагийн ахлагч Мөнхболд, Дуучин Отгоо нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллаж  6 үе шат, шалгуур үзүүлэлтээр дүгнэж энэ жилийн Coke`n Beat наадмын ялагчаар U.F.O хамтлагыг  шалгаруулсан юм.

Coke`n Beat  наадмын ялагч Азийн амьд хөгжмийн их наадам болох Asian Beat  наадамд оролцох эрхээр шагнагддаг билээ. Coke`n beat наадам зохион байгуулагдах 6 жилийн хугацаандаа “Bulsara”, “Lemons” , “Зүгээр л “, “L-Guards”, “The Compass“ гэсэн Монголын амьд хөгжмийн шинэ залуу хамтлагуудыг энэхүү Азийн наадамд оролцуулж байсан юм.  Тийм ч учраас энэ жилийн ялагч U.F.O хамтлаг маань 11 сарын 10-12 ны өдрүүдэд Сингапурт болсон энэ жилийн Asian Beat наадамд амжилттай оролцоод ирлээ. Тэд эх орныхоо нэрийг өндөрт гаргаад зогсохгүй, өөрийн орны амьд хөгжмийн хөгжлийг ямар хэмжээнд байгааг Ази даа таниулан уг тэмцээний 3-р байрын эзэн боллоо.

Coke`n Beat наадмын ялагч,  Азийн  амьд хөгжмийн Asian Beat наадмын 3-р байр эзлэж Монголын амьд хөгжмийн хөгжлийг Азид таниулсан U.F.O Хамтлагийнхандаа нийт хөгжим сонирхогчдынхоо өмнөөс халуун баяр хүргэж цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж