Хуучирсан мэдээ: 2012.11.23-нд нийтлэгдсэн

Дэлхийн мистер шалгаруулах тэмцээнд манай улс оролцогчидоо оруулдаг болоод удаж байна. Хэдийгээр хүн бүрийн хүссэн  амжилтыг гаргадаггүй ч энэ нэр хүндтэй тэмцээнд оролцож байгаа нь сайшаалтай юм.  Ямартаа ч энэ удаагийн дэлхийн мистерт эх орноо төлөөлөн загвар өмсөгч Э.Энхболд оролцож байна.  “Монголжингоо” дээд сургуулийг урлаг судлаач, дуучин, жүжигчин мэргэжлээр төгссөн тэрээр өдгөө СЭЗДС-д Бизнес удирдлагын ангид суралцахын зэрэгцээ “Моннис” компанийн борлуулалтын хэлтэст ажилладаг билээ.  Харин түүний гэргий мэргэжилдээ авьяастай, нэр хүндтэй дизайнер бүсгүй буй. Хатагтай Д.Отгонжаргал “Урлах эрдэм” дээд сургуулийн багш бөгөөд хосууд нэг охинтой. 

Эх сурвалж: www.grandnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж