“Автобус 1”-ийн цалин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

“Автобус 1”-ийн цалин нэмэгджээ

“Автобус 1” компанийн захирлаар олон жил хуулийн байгууллагад өмгөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Одонтунгалагийг  өнгөрсөн долоо хоногт томилжээ. Өмнө нь тус компанийн захирлаар НИТХ-ын гишүүн Ц.Төмөрбаатар ажиллаж байсан юм. 

 “Автобус-I” компанийн ажилчид энэ сарын 5-нд цагийн орлогын төлөвлөгөөг бууруулах, ажлын ачаалал ихтэй байгааг харгалзан цалинг нэмэх,  хөдөлгөөний сахилга батын хариуцлага тооцохдоо арга хэмжээ давхардуулахгүй байх, жолоочийн хариуцлагын даатгалын үр дүнг сайжруулах гэсэн дөрвөн шаардлагыг тавьж ажил хаяж байсан юм.  Энэ бүхнийг шинэ захирал Ц.Одонтунгалаг шийдвэрлэж, ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмж, жолооч, кондукторуудын цаг, орлогын төлөвлөгөөг бууруулсан аж.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж