
Өнгөрсөн лхагва гаригт буюу өчигдөр нийслэлд 73 эх амаржиж 41 хүү, 32 охин мэндэлжээ. Үүнээс Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 31 хүүхэд мэндэлсний 16 нь хүү, 15 нь охин, нийслэлийн нэгдүгээр амаржих газарт 19 эх амаржсаны 11 нь хүү, найм нь охин төрүүлсэн байна. Харин Хоёрдугаар амаржих газарт 22 эх амаржиж есөн хүү, 13 охин, гуравдугаар амаржих газарт 11 эх амаржиж таван хүү, зургаан охин мэндэлжээ.
Д.Долгор