Алдарт реппер 50 Cent өчигдөр “Талархалын баяр”-ын өдөрт зориулан аймшигт Сэнди хар салхины гамшигт өртөн хохирсон хүмүүстэй хамт зоог барьжээ. Тэрээр энэхүү буяны зоогонд зориулан баярын гол билэг тэмдэг болох цацагт хяруулын мах болон их хэмжээний хоол хүнсийг “Feeding America”, “Food Network” зэрэг байгууллагуудтай хамтран бэлтгэж, Нью-Йоркчуудыг хооллосон байна. 50 Cent хохирогчдод сэтгэлийн дэм өгөх зорилготой энэхүү арга хэмжээгээ "Our Table Is Yours" буюу “Миний ширээ бол таных” гэж нэрлэжээ. Нью-Йорк хотын Манхэттений “Cipriani” ресторанд болсон тус арга хэмжээнд Сэнди хар салхины улмаас хохирсон олон тооны иргэд оролцжээ. 50 Cent зоогийн үеэр хүмүүст хандан үг хэлэхдээ “Өлсгөлөн бол биднээс хол, тусдаа асуудал биш. Энэ бол бидний асуудал. Үнэндээ өдөрт зургаан америк хүн тутмын нэг нь өлсгөлөн явдаг” гэсэн байна. Мөн 50 Cent өнөөдөр эмээ дээрээ очиж, гарынх нь хоолыг идэн, “Талархалын баяр”-ыг гэр бүлийнхээ хамтаар тэмдэглэх тухайгаа ярьжээ.
Б.АНХТУЯА