Монгол “Forbes”-ийн жагсаалтаар 64-т оров

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Монгол “Forbes”-ийн жагсаалтаар 64-т оров

“Форбес” сэтгүүл бизнес эрхлэхэд таатай орнуудыг оноогоор жагсааж, Монгол Улс 141 оронтой харьцуулахад 64-т орсон байна. 2011 он судалгаагаар манай улс 63-т орж байжээ. Манай улсын өмнө Кувейт 62-т харин, Тайланд 6-д оржээ.

Форбес сэтгүүл дэлхийн долоон салбарын үнэлгээ хийж оноо өгөх зарчмаар улсуудыг жагсаасан байна.

Эдгээрт өмчийн эрх, шинэчлэл, татварууд, шинэ технологи, авилга, эрх чөлөө (хувийн, худалдааны болон валютын), хүнд суртал, хөрөнгө оруулагчийн хамгаалалт, хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд ордог юм байна.

2012 оны жагсаалтыг Шинэ Зеланд, Дани, Хонконг, Сингапур, Канад, Ирлан, Швед, Норвеги, Финлянд, Их Британи зэрэг улсууд тэргүүлсэн байна.

Жагсаалтын сүүлийг Камерун, Венесуэл, Зимбабве, Чад болон Гвиней улсууд мушгижээ.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж