“Эх хэл бичиг” сэтгүүл мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

“Эх хэл бичиг” сэтгүүл мэндэллээ

Шинжлэх ухааны академи, “Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг” хамтран өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “Эх хэл бичиг” сэтгүүлийн анхны дугаарыг өлгийдөн авснаа дуулгалаа. Сүүлийн үед хэл шинжлэлд хурцаар яригдах болсон эх хэлний асуудлыг нийтэд зөв, зохистойгоор таниулан сурталчлах зорилго бүхий сэтгүүл мэндэлсэн байна. Уг сэтгүүл нь хэлний ойлголтын тухай “Хүний ертөнц хэлний ертөнц”, “Хэл, ярианы соёл”, “Монгол бичиг”, “Хүүхдийн хэл найруулга”, “Өнөөгийн хэлний өнгө төрх”, “Сэтгүүлийн дуран” зэрэг хэд хэдэн байнгын булантай аж. Түүнчлэн хэл шинжлэлийн нэрт эрдэмтдийн сайн, даацтай өгүүллүүдийг багтаасан гэдгээрээ бусад сэтгүүлээс онцлог хэмээн тэд тодотгосон юм. Уг сэтгүүл улирал тутамд уншигчдын гарт хүрч байх нь ээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж