Геодезийн анхдугаар зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Геодезийн анхдугаар зөвлөгөөн болно

Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Барилга, хот байгуулалтын яам, газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Монголын геодези зураг зүйн холбооноос хамтарч Монгол Улсад анх удаа геодези зураг зүйн салбарын ажилтны анхдугаар зөвлөгөөнийг маргааш Төрийн ордонд хийх гэж байгаа аж.

Уг зөвлөгөөнд геодези зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 73 компанийн 119 төлөөлөгч, бүтээгдэхүүн үйл ажиллагааг хэрэглэгч есөн яам, төрийн агентлагууд болон нийслэлийн 27 байгууллага 15 аймгийн газрын ахрилцаа Барилга хот  байгуулалтын газар, МУИС, ХААИС, ШУТИС, шинжлэх ухааны бусад байгууллагууд геодези зураг зүйн салбарын үе үеийн удирдлагууд, өндөр настны төлөөлөл гээд 250 гаруй төлөөлөгч оролцох юм байна.

Зөвлөгөөнд мөн яамдын сайд, УИХ-ын гишүүд урилгаар оролцоно. Геодези зураг зүйн салбар нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш салбарынхаа хэмжээнд анх удаа уг зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа аж. Уг зөвлөгөөнөөр тус салбарынхан ололт, амжилт болон цаашид геодези зураг зүйн салбарт төрөөс баримтлах бодлого, бичиг баримт төслийн талаар хэлэлцэж, санал сэтгэгдэлээ солилцох юм байна. Мөн уг зөвлөгөөний үеэр геодези зураг зүйн хөгжим нэртэй үзэсгэлэн байгуулж, олон улсад болон өөрийн улсад нэвтрүүлж буй шинэ техник технологио дэлгэн харуулах аж.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж