Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа B.Нямхандын хэргийн мөрдөн байцаалт дууссан тул өнгөрсөн сард түүний хэргийн Нийслэлийн прокурын газарт шилжүүлээд байсан. Тэгвэл хэргийг Нийслэлийн прокурорын газар хянаад, “нэмж тодруулах зүйл бий” гэж үзэн, ТЕГ-т нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Түүнийг Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг хятадуудад задруулж, нууцаар 100 сая төгрөгийн гэрээ хийсэн хэрэгт буруутган, 2011 оноос эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн юм.
Д.ЖАРГАЛСҮРЭН