Ч.Баттуулын хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Ч.Баттуулын хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг зургаан удаа буудаж хөнөөсөн Ч.Баттуулын /25  орчим насны эмэгтэй/ хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж дуусгаад өнгөрсөн долоо хоногт УМБГ-т нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Талийгаач Жон Мартин Кийний гэр бүлтэй холбоотой мэдээлэл хэрэгтэй байсан тул энэ сарын эхээр Нийслэлийн прокурорын газраас АНУ руу тодруулга авахаар хандсан. Үүнтэй холбоотойгоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байгаа” гэлээ. 

Хэргийг сануулахад, Ч.Баттуул гэгч нь АНУ-д суралцаж байгаад Монголд ирэхдээ өөрийн багш болох Жон Мартин Кийнийг дагуулан авчирч, Улаанбаатарт буусныхаа маргааш нь буюу 2011 оны нэгдүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аваачин, буудаж хөнөөсөн юм. Энэхүү хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын ажилчид илрүүлсэн бөгөөд Ч.Баттуул одоо Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж