“U.F.O” гуравдугаар байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

“U.F.O” гуравдугаар байр эзлэв

“Эерэгээр амьдарцгаая” уриан дор “М-Си-Эс Кока-Кола” компаниас санаачлан залуусын хөгжмийн боловсрол, тэр дундаа амьд хөгжим сонирхогчдыг дэмжин  YAMAHA брэндтэй хамтран зохион байгуулдаг “Coke`n Beat” амьд хөгжмийн наадмыг хөгжим сонирхогч хүүхэд залуучууд андахгүй.

Coke`n Beat наадмыг “М-Си-Эс Кока-Кола” компани, YAMAHA брэнд, “Боловсрол” телевиз, “Адмакс” ХХК зургаа дахь жилдээ хамтран зохион байгуулж буй юм. Нийт 29 шилдэг хамтлаг оролцсон уг тэмцээний шүүгчээр бид бүгдийн сайн мэдэх рок мангас Р.Мөнхсайхан, “A-sounds” хамтлагийн ахлагч Д.Мөнхболд, дуучин Отгоо нар ажиллаж, оролцогчдыг зургаан үе шатанд өрсөлдүүлэн дүгнэснээс энэ жилийн “Coke`n Beat 2012” наадмын ялагчаар “U.F.O” хамтлаг  шалгарсан юм.

“Coke`n Beat”  наадмын ялагч Азийн амьд хөгжмийн их наадам болох “Asian Bea”t  наадамд оролцох эрхээр шагнагддаг билээ. “Coke`n beat” наадам болж буй зургаан жилийн хугацаанд “Bulsara”, “Lemons” , “Зүгээр л “, “L-Guards”, “The Compass“ гэсэн Монголын амьд хөгжмийн шинэ залуу хамтлагуудыг энэхүү Азийн наадамд оролцоод байгаа. Тэгвэл энэ жилийн ялагч “U.F.O” хамтлаг маань энэ сарын 10-12-нд Сингапурт болсон “Asian Beat 2012” наадамд амжилттай оролцоод ирлээ. Тэд эх орныхоо нэрийг өндөрт гарган, өөрийн орны амьд хөгжмийн хөгжлийг ямар хэмжээнд байгааг Азидаа таниулан уг тэмцээний гуравдугаар байрын эзэн болсон юм.

“Coke`n Beat” наадмын ялагч,  Азийн амьд хөгжмийн “Asian Beat” наадмын гуравдугаар байр эзлэж, Монголын амьд хөгжмийн хөгжлийг Азид таниулсан “U.F.O” хамтлагийнхандаа нийт хөгжим сонирхогчдынхоо өмнөөс халуун баяр хүргэж цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

Г.ДАША






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж