Увсад мөнгө тараасан этгээдүүдийг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Увсад мөнгө тараасан этгээдүүдийг шүүж байна

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Увс аймагт сонгуулийн хуулийг зөрчин бэлэн мөнгө тараасан хэргийг шийдэх хурал эхэлж байгаа талаар бид мэдээлсэн. Уг маргааныг хянан хэлэлцэх шүүх хурал арваннэгдүгээр сарын 8-нд Увс аймгийн Захиргааны хэргийг шүүхэд болохоор тов зарласан ч шүүх хуралд МАН-ыг төлөөлөн оролцох А.Төрбат болон Ч.Хүрэлбаатарын өмгөөлөгч нар ирээгүйгээс өнөөдөр болгож хойшлуулсан. Тэгвэл өнөөдөр Улаанбаатарын цагаар 11 цагт Увс аймгийн Захиргааны шүүхэд хэргийг хэлэлцэх шүүх хурал эхэлсэн юм. Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар мөнгө тараасныг баримтаар нотолсон атал тойргийн хорооноос хууль зөрчөөгүй байна гэж дүгнэлт гаргасан хэмээн аймгийн Ардчилсан намаас гомдол гаргасан юм. Сонгуулийн ерөнхий хорооноос тус аймгийн тойргийн хороог татан буулгасан учир шүүх хуралд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн тойргийн хороог төлөөлөн оролцож байгаа юм. Харин МАН-ын төлөөлөл А.Төрбат шүүхэд оролцох шаардлагагүй гэж бичгээр илэрхийлсэн учраас Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх түүнийг оролцуулалгүйгээр шүүх хурал хийх боломжтой гэж үзэн, хурал эхлээд хэргийг хэлэлцэж байна. Шүүх хуралд мөнгө тараасан хэрэгт холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар өөрсдийн биеэр оролцож байна.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж