
Токиогийн эрчим хүчний компани роботыг өнгөрсөн 2011 оны гуравдугаар сард болсон аймшигт газар хөдлөлт, цунамийн үеэр сүйдсэн Фукушима Даичи АЦС орчмын хог хаягдлыг цэвэрлэхэд ашиглаж магадгүй гэнэ. Гэвч робот хараахан төгс бүтээл болж чадаагүй бөгөөд шатаар нэг гишгүүр өгсөхөд нэг минут зарцуулдаг удаанаас гадна заримдаа системийн доголдлоос болж хөл нь ажиллагаагүй болох, унавал хэн нэгийн тусламжгүйгээр босч чаддаггүй сул талтай аж. Гэвч Фукушимагийн цацраг идэвхит хорт бодис ихээр алдагдсан бүсэд хэн ч зориглон очиж чадахгүй байгаа энэ үед ийм робот бүтээж, тус бүсэд ажиллуулах зайлшгүй шаардлагатай байгаа аж.
Н.ЭНХТУЯА