Монголд нарны зайн дэлгэц үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Монголд нарны зайн дэлгэц үйлдвэрлэнэ

“Санко
Соолар” компаниас нарны зайн дэлгэц үйлдвэрлэж, Япон улсад экспортлох
болсон талаараа өнөөдөр “Монгол ньюс”-д мэдээлэл хийлээ. Монголд анх
удаа үйлдвэрлэл, тур тусмаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гаргасан байна. Өрхийнхөө эрчим хүчний
асуудлыг сэргээгдэх эрчим хүчээр буюу нарны зайн дэлгэцээр шийдэх
боломжийг “Санко Соолар” компани олгож байгаа аж. Тиймээс тэд “Монголд
үйлдвэрлэв" гэдэг шошготой бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх
болсоноо дуулгасан юм.

Дэлхийн цахилгаан хороноос гаргасан
чанарын баталгаа хангасан сертифкаттай уг бүтээгдэхүүний үнийн хувьд
монголдоо ватт тутмыг нь 3000 төгрөгөөр борлуулж байгаа ба
бүтээгдэхүүндээ 15-20 жилийн баталгаа өгч байгаа аж.  Мөн борлуулалтын
дараах засвар үйлчилгээг хийж өгч байгаа гэдгээрээ энэ төрлийн ижил
төстэй бараа борлуулагчдаас ялгаатай гэдгээ тэд дуулгасан юм.

Уг
бүтээгдэхүүнээ Японд дамжан борлуулагч группын тусламжтайгаар зэх зээлд
нэвтрүүлэхээр оффис байгуулаад байгаа аж. Харин үнийн хувьд 110 иенээр
борлуулах ба бүтээгдэхүүнээ ачсан эхний чингэлэг энэ сарын 27-нд Японыг
зорих нь.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж