
Дэлхийн цахилгаан хороноос гаргасан чанарын баталгаа хангасан сертифкаттай уг бүтээгдэхүүний үнийн хувьд монголдоо ватт тутмыг нь 3000 төгрөгөөр борлуулж байгаа ба бүтээгдэхүүндээ 15-20 жилийн баталгаа өгч байгаа аж. Мөн борлуулалтын дараах засвар үйлчилгээг хийж өгч байгаа гэдгээрээ энэ төрлийн ижил төстэй бараа борлуулагчдаас ялгаатай гэдгээ тэд дуулгасан юм.
Уг бүтээгдэхүүнээ Японд дамжан борлуулагч группын тусламжтайгаар зэх зээлд нэвтрүүлэхээр оффис байгуулаад байгаа аж. Харин үнийн хувьд 110 иенээр борлуулах ба бүтээгдэхүүнээ ачсан эхний чингэлэг энэ сарын 27-нд Японыг зорих нь.
Г.ДАША