Баян-Өлгийгөөс бусад аймгийн мэдээг нэгтгээд байна

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийгөөс бусад аймгийн мэдээг нэгтгээд байна

Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдрийн 22.00 цагаас хойш Орон нутгийн сонгуулийн ирцийн мэдээллийг олон нийтэд өгөхөөр ажиллаж байна.

Одоогоор Баян-Өлгий аймгаас бусад аймгийн ирцийн мэдээг аваад байгаа гэнэ. Баян-Өлгий аймгийн зарим хэсгийн хороодоос мэдээлэл ирээгүй байгаа. Бүх аймгуудын ирцийн мэдээг танилцуулснаар, зөвхөн орон нутгийн сонгуульд нийт хэдэн сонгогч, хэдэн хувьтайгаар санал өгсөн тоо гарна гэлээ. Албан ёсны мэдээлэл гараагүй байхад иргэд болон зарим хэвлэл мэдээллийн байгууллага ташаа мэдээлэл гаргаж байгааг СЕХ-оос анхааруулж байна.

Мөн иргэдийн дунд өнөөдөртөө багтаж сонгуулийн дүнг танилцуулах болов уу гэсэн хүлээлт их байгаа. Одоогоор Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийх ямар нэгэн тов албан ёсоор зарлаагүй байгаа. Гэхдээ өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх юм бол зөвхөн ирцийн мэдээг олон нийтэд танилцуулах юм байна. Учир нь  Орон нутгийн сонгуулийн тухай хуульд “Тойргийн хороод сонгуулийнг дүнг нэгтгэн СЕХ-нд долоо хоногийн дотор танилцуулна” гэж заасан байдаг юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж