Жүдочид Азийн цувралд мордлоо

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Жүдочид Азийн цувралд мордлоо

Монголын жүдо бөхийн тамирчид Азийн цуврал тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордож байна. Хятад, Япон, Өмнөд Солонгост болох тэмцээнд МЖБХ нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байгаа илгээж байгаа бөгөөд тэдний дунд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин С.Ням-Очир нар багтжээ.

Жүдочидтой холбоотой өөр нэг мэдээлэл дуулгахад, олимпийн наадмын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр удахгүй АНУ руу эмчилгээнд явах бол дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Бундмаа саяхан хөлөндөө мэс засал хийлгэсэн бөгөөд удахгүй бэлтгэлдээ орох ажээ. Азийн цувралд оролцох Монголын баг тамирчдыг танилцуулъя.

Токиогийн “Их дуулга”
Ч.Болдбаатар, Д.Амартүвшин, Д.Алтансүх, Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, Б.Тэмүүлэн, Б.Төгөлдөр нар өрсөлдөж, тэднийг Д.Баттулга дасгалжуулна. Мөн Г.Сурмаа, Ж.Батбаяр, Д.Баярсайхан нар багийн бүрэлдэхүүнд багтжээ.
Энэ тэмцээнд манай улсаас эмэгтэй тамирчин оролцохгүй.

Чиндаогийн Гран-при
Эрэгтэйчүүдээс Г.Хэрлэн, Д.Анар, Ө.Дүүрэнбаяр, Д.Амартүвшин, Б.Хишигбаяр, Д.Төмөрхүлэг, Г.Одбаяр, Д.Дөлгөөн, О.Ууганбаатар, Г.Түвшинжаргал, Л.Отгонбаатар, Б.Амбасэлмаа нар дасгалжуулагч Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од нарын удирдлага дор оролцоно.

Чежүгийн “Дэлхийн цом”
Эрэгтэйчүүдээс Д.Баярмагнай, Н.Сэр-Од, Г.Болдбаатар, Г.Хэрлэн, Б.Батгэрэл, Э.Энхбаяр, Н.Хадбаатар, Ц.Нарантогтох, Х.Цагаанбаатар, Г.Алтанбагана, С.Баасандорж, Г.Түвшинжаргал, Л.Отгонбаатар, Д.Бат-Эрдэнэ, Д.Анар, Б.Тэмүүлэн, Д.Пүрэвдорж, Ө.Дүүрэнбаяр, П.Бүрэнтөгс, эмэгтэйчүүдээс Г.Отгонцэцэг, Г.Саранзаяа, М.Уранцэцэг, А.Цолмон, Ч.Аззаяа, А.Батзул, Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид, Ц.Наранжаргал, Ц.Цэрэнханд, Т.Баасанжав, Б.Мөнхтуяа, Д.Золжаргал, Г.Гантогос нар оролцоно. Тэднийг ардын багш О.Балжинням, дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, Х.Эрдэнэт-Од нар дасгалжуулах аж. Харин жүдо бөхийн холбоог төлөөлж Г.Ганням уг тэмцээнд оролцох юм байна.

“Спортын шуудан”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж