Ардчиллын салхи сэвэлзсэнээс хойш “цэнхэртэж” үзээгүй Увс, алаг цоог ардчилалтай явж ирсэн Ховд, Баян-Өлгий гээд баруун гурван аймагт МАН ялагджээ. МАН-ыг байнга дэмждэг байсан эдгээр аймаг ташраараа “цэнхэртсэн” нь kрон нутгийн сонгуулийн нэг содон үзэгдэл болов. Эдгээр аймгийн хувьд гол сөрөг хүчин байсан АН ч баруун аймгуудад ихээхэн анхаарал хандуулсны үр дүн ингэж гарчээ.
Хэдийгээр хөгжил, хөрөнгө оруулалтаараа бусад аймгаас нэг их хоцроогүй ч олон жил МАН-аар аймгаа удирдуулсан иргэд уйдсан бололтой. Аймаг, орон нутгийн удирдлагыг авлигад идэгдсэн, аймаг орон нутгаа хөгжүүлж чадаагүй гэж баруун гурван аймгийн иргэд дүгнэж орон нутгийн сонгуулиар дүнгээ тавилаа.
Д.ОЮУН