Хятадын Гуйзоу мужийн Бижей хотод орон гэрээсээ дайжсан 9-13 насны тэнэмэл таван хүүхэд хүйтэн шөнийг хогийн саванд өнгөрүүлэхээр орж, гал түлснээр угаартаж нас баржээ. Хятадын цагдаагийн газрын мэдээлснээр хохирогчид бүгд эрэгтэй ах, дүүсийн хүүхдүүд байсан байна. Эдгээр хүүхдүүд сургуулиа хаяж, хаягдал цуглуулан амьдардаг байжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор хүүхдүүдийг сураггүй болсон тухай мэдэгдээд олон хонож байхад тэднийг хайж олох талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй хэргээр орон нутгийн дөрвөн ажилчин болон хоёр сургуулийн эрхлэгч ажлаасаа халагдсан байна. Хохирогч хүүхдүүдийн эцэг, эхчүүд энэ сарын 5-нд анх хотын албаныханд хандаж, хүүхдүүдээ гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдэгджээ. Мөн эдгээр хүүхдүүд ядуугийн улмаас сургуулиа хаясан байжээ.
Б.АНХТУЯА