Автобус осол гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Автобус осол гаргалаа

“Тэнүүн огоо” компанийн 45-62 УБЧ улсын дугаартай автобус авто осол гаргалаа. Зам хөндлөн гаргах гээд зогсч байсан машины араас хурдтай явсан автобус орж мөргөсөн байна. Мөргүүлсэн машин нь “Карина”маркийн автомашин байсан бөгөөд хойд талын хэсэг нь тэр чигтээ чихэгджээ. Осол хүмүүсийн мэргэжилтний 20-ын автобусны буудлын урд болсон бөгөөд хүн гэмтээгүй аж. Осол болсон газар хальтиргаа ихтэй байсан гэж жолооч нь тайлбарлаж байсан ч хурдтай явсан гэдгийг зорчигч нар баталж байгаа юм. Осол гарсан учраас автобусанд явсан зорчигчдыг буулгаж, өөр автобусанд суулгасан байна. Зорчигчдын хэлж байгаагаар кондуктор нь тасалбарын 400 төгрөгийг буцааж өгөөгүй байна.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж