Биологийн цаг зохицуулах нүдний шил бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Биологийн цаг зохицуулах нүдний шил бүтээжээ

Хүмүүс шөнө сууж ажиллах, онгоц, галт тэрэг, машинаар хол аялах зэрэг янз бүрийн шалтгааны улмаас биеийн биологийн цаг алдагддаг. Ингэснээр хүний бие өвдөж, хөдөлмөрийн бүтээмж буурч, сэтгэн бодох чадвар удааширдаг. Үүнээс сэргийлж, эмчлэх аргыг хайсан Австралийн эрдэмтэд хүний биеийн биологийн цагийг зохицуулах гэрлэн туяатай “Re-Timer” гэх нүдний шил зохион бүтээсэн байна. Эрдэмтдийн мэдээлснээр “Re-Timer”  шилний тусламжтайгаар хүмүүс унтах ёстой цагтаа унтаж, сэрэх ёстой цагтаа сэрэх боломжтой болох юм байна. Энэхүү шилийг хэрэглэгчид унтахаасаа өмнө болон сэрснийхээ дараа 50 минутын турш зүүснээр хүний биеийн биологийн цагийг тохируулах аж. Мөн тус шилийг компьютер дээр удаан ажиллах, ном уншихдаа зүүж болох гэнэ.“Re-Timer”  шил нь зайгаар цэнэглэгддэг бөгөөд Их Британид 162 фунт стерлингийн үнэтэйгээр худалдаалж эхэлжээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж