Ерөнхий прокурор сэтгүүлчидтэй ярилцав

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Ерөнхий прокурор сэтгүүлчидтэй ярилцав

Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав өнөө өглөө сэтгүүлчидтэй уулзаж зангиагүй ярилцлага хийлээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар боловсруулсан Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн хүрээнд прокурорын байгууллагаас 2011-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөрийг танилцуулж сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

Ерөнхий хөтөлбөрт Прокурорын үйл ажиллагааг Үндсэн хуульд заасан ардчилсан зарчимд нийцүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим сүлжээ бий болгох, шүүх хуралдааны талуудыг зөвхөн давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргадаг тэгш эрхтэй болгох, шүүхээс хэрэг буцаах журмыг халах талаар судалгаа хийж, санал боловсруулах, яллагдагч,тэдний өмгөөлөгчид мөрдөн байцаалтын эхний үе шатнаас хавтаст хэргийн материалтай танилцах боломж олгох журам тогтоох зэрэг шинэтгэлүүдийг хийхээр тусгасан байна.

Ерөнхий прокурорын сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагыг удахгүй хүргэнэ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж