БЗД-т дахин санал хураах уу

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

БЗД-т дахин санал хураах уу

Энэ удаагийн орон нутгийн сонгуультай хамт Баянзүрх буюу 22-р тойргийн дахин санал хураалт болсон. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу “Нэр дэвшигч нь сонгогчдоос 28-аас дээш хувийн санал авах ёстой” гэсэн заалтын дагуу Баянзүрх дүүрэгт дахин санал хураалт явуулахаар болсон юм.

Гэвч албан бус эх сурвалжийн мэдээлснээр сонгогчдын ирц хүрээгүй улмаас дахин санал хураалтын босго буюу 28 хувьд хүрээгүй юм байна. Тус дүүргийн тойргийн хорооноос албан ёсны дүн гараагүй байгаа. Зарим эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын гишүүн асан Д.Арвин санал хураалтаар илүү хувь авсан гэсэн мэдээлэл байна. Одоогоор тойргийн хороо эцсийн дүнгээ гаргаагүй байгаа юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж