Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Шпагетти Болонез

Эхлээд усаа буцалгасан байна. Буцалсан усаа давс болон оливийн тосоор жаахан амтална. Дараа нь 500 гр гоймон хийж буцалгана. Гоймонгоо нялцайлгаж болохгүй. Ойролцоогоор 7-8 минут буцалгана. Энэ хоорондоо шулуун, дунд зэргийн хэрчсэн 2 хумс сармис мөн сонгино бэлтгэнэ. Дунд зэргийн гал дээр халаасан хайруулын тавганд сармис, сонгиноо зөөлөн хуурна. Жаахан шаргалтаад ирэхээр нь тос хийж шарна.

Хуурч, шарсан сармис, сонгино дээрээ нухаж жижиглэсэн томатаа хийнэ. Түүнийгээ давсаар амтална. Мөн жаахан перц хийж болно. Ингээд 300 грамм татсан махаа хийнэ. Энэ хооронд гоймон боллоо гэж үзвэл шүүгээд, дээрээс нь жаахан тос хийж хутгана. Ингээд л гоймонгоо таваглаж, дээрээс нь мах болон томатан соусаа хийнэ. Ийнхүү 10 минутын дотор хоол бэлэн болно. Идэхдээ харин улаан виногоор даруулбал зүгээр шүү.

“Үндэстний тойм” сэтгүүл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж