Увсын маргааны шүүх хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Увсын маргааны шүүх хурал эхэллээ

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Увс аймагт сонгуулийн хуулийг зөрчин бэлэн мөнгө тараасан гэсэн маргаан дэгдээд байгаа. Уг маргааныг хянан хэлэлцэх шүүх хурал арваннэгдүгээр сарын 8-нд Увс аймгийн Захиргааны хэргийг шүүхэд болохоор тов зарласан ч шүүх хуралд МАН-ыг төлөөлөн оролцох А.Төрбат ирээгүйгээс хойшлуулсан. Тэгвэл өнөөдөр Увс аймгийн Захиргааны шүүхэд уг хэргийг хэлэлцэх шүүх хурал эхэллээ. Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар мөнгө тараасныг баримтаар нотолсон атал тойргийн хорооноос хууль зөрчөөгүй байна гэж дүгнэлт гаргасан хэмээн аймгийн Ардчилсан намаас гомдол гаргасан. Сонгуулийн хуулийн дагуу аймгийн тойргийн хороо татан буугдсан учир шүүх хуралд Сонгуулийн ерөнхий хороо төлөөлөн оролцож байгаа юм. Харин МАН-ын төлөөлөл А.Төрбат шүүх хуралд биеэр оролцох боломжгүй гэсэн албан бичиг ирүүлсэн учир Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх түүнийг оролцуулалгүйгээр шүүх хурал хийх боломжтой гэж үзсэн байна.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж