Хүний биеийн 3D загвар хэвлэх үйлчилгээ

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Хүний биеийн 3D загвар хэвлэх үйлчилгээ

Та өөрийнхөө болон ойр дотны хүмүүсийнхээ жижигрүүлсэн загвартай болохыг хүсч байна уу. Тэгвэл Японы Omote 3D компани яг энэ боломжийг бүрдүүлсэн байна. Үйлчлүүлэгчдийн биеийг сканнердаж, 3D загварыг комьютерт оруулахад 15 минут л шааардагдана. Дараа нь компани таньтай усны дусал мэт адил, жижигрүүлсэн загварыг 3 хувилбараас сонгон хэвлэж өгөх болно.

Харин хөдөлгөөнтэй биетийг сканнердах үед загвар гажиж, хэлбэр дүрсээ алддаг учир 6-аас доош насныы хүүхдүүд болон гэрийн тэжээвэр амьтадын хувьд энэ үйлчилгээ одоохондоо боломжгүй юм. Гурван хэмжээст хэвлэлийн технологийн өртөг өндөр хэвээр байгаа учир үйлчилгээний үнэ хөлс тийм ч хямд биш боловч бүтээгдэхүүний чанарын хувьд сэтгэл хангалуун байж болно. 10см, 20г-ийн жижиг загвар 264$, 15см, 50г-ийн дундаж загвар 403$, 20см, 200г-ийн том загвар 528$-оор тус тус үнэлэгдэж байна. Гэхдээ хосууд болон гэр бүлийн хүмүүст хөнгөлөлт үзүүлнэ.

Мөн загварыг хэвлэхийн өмнө хувцас, үсний өнгө зэргийг өөрчлөх боломжтой. Omote 3D компани уг үйлчилгээг энэ оны 11 сарын 24-өөс ирэх оны 1 сарын 13-ны хооронд, EYE OF GYRE үзэсгэлэнгийн танхимд үзүүлж байна. Үйлчилгээг авахын тулд компаний веб хуудсанд урьдчилан захиалга өгөх шаардлагатай бол бүтээгдэхүүнийг 1 сарын дараа хүлээн авах боломжтой юм байна.

Эх сурвалж: http://robomec.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж