Реппер Цэцээ “Нийслэл хүү” тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Реппер Цэцээ “Нийслэл хүү” тоглолтоо хийнэ

Реппер Н.Цэцэнбилэг буюу Цэцээ “АСА”  циркт энэ сарын 30-нд “Нийслэл хүү” анхны бие даасан тоглолтоо хийхээр товоо зарлаад байгаа юм. Нийслэлийн залууст зориулсан Монгол хип хоп үдшийг доргиохоор түүний хамт “Vanquish”, реппер Гантулга, дуучин BX, бүжгийн “Бэрд” хамтлаг, DJ Chin, “Punk&Rap” зэрэг хамтлаг дуучид тайзнаа гарах нь. Реппер Цэцээ тоглолтдоо фенүүдээ зориулан олон  шинэ дуугаар бэлэг барихын зэрэгцээ “Нийслэл хүү”, “Миний пүүз”, “Байрны ах”, “Бөртэ Үжин” зэрэг хит дуугаа хүргэх юм байна. Түүний тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Xac Media Agency" ажиллаж байгаа юм. Хип хоп тоглолтын тасалбарын үнэ 15, 25 мянган төгрөг гэсэн хоёр сонголттой ба Цэцээ тоглолтын орлогоос өндөр настан болон хүүхдийн асрамжийн газарт хандивлах юм байна. Мөн уг тоглолтын дараа реппер Цэцээ 50 мянган төгрөгийн тасалбартай “After party” хийнэ.

Дашрамд сонирхуулахад, тоглолтын дараа дуучин BX, “Oppozit” хамтлагтай хамтран бүтээсэн “Бороонд норсон бор туулай” нэртэй 15 дуутай шинэ цомгоо худалдаанд гаргах гэнэ. Мөн тэрээр “Нийслэл хүү” клуб байгуулжээ. Клуб нь залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж, нийслэл хотоо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм байна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж