Хатан хаан шагналын хур буулгалаа

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Хатан хаан шагналын хур буулгалаа

Их Британийн хатан хаан II Элизабет өчигдөр “Take That” хамтлагийн дуучин Гэри Барлоу болон Оскарын шагналт жүжигчин Кэйт Уинслет нарыг Букингемийн ордонд хүлээн авч, шагнаж урамшуулжээ.  Хатан хаан өөрөө өдгөө 41 настай “X Factor” шоуны шүүгч Гэри Барлоу болон “Titanic” киноны од жүжигчин Кэйт Уинслет нарт “Эзэнт гүрний медал” гардуулан өгсөн байна. Тэднийг Их Британийн урлагийн ертөнцөд оруулсан хувь нэмэр болон хүмүүнлэг, буяны үйлсийнх нь төлөө ийнхүү нэр хүндтэй одон медалиар шагнаж урамшуулжээ. Дуучин Гэри Барлов эрхэм дээд хатан хаанаасаа медалиа гардан авах хүндтэй ёслолд саарал өнгийн тансаг хослолоор гангарсан бол жүжигчин Кэйт Уинслет нэрт загвар зохион бүтээгч Александр Маккуиний хар хослолоор гоёсон байна.


Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж