Пакистаны баруун өмнөд хэсгийн Кветта хотод армийн автомашины ойролцоо цагийн тохируулгатай бөмбөг дэлбэрч, гурван цэрэг, хоёр энгийн иргэн амь үрэгдэж, найман хүн гэмтэж шархатсан байна. Үүнээс цагийн дараа өмнөд хэсгийн Карачи хотын Шийтийн сүмийн гадна хоёр дахь бөмбөг дэлбэрч, нэг хүн амь үрэгдэж, долоон хүн гэмтэж шархатжээ. Харин гурав дахь дэлбэрэлт тус сүмийн гадна Карачи хотын цагдаа болон хамгаалалтын албаныхан түрүүчийн дэлбэрэлтийн улмаас гэмтэж шархатсан хүмүүсийг эмнэлэг рүү зөөж байх үеэр болсон байна. Үүний улмаас цагдаа, сэтгүүлч, аврах албаны хүмүүс нийлсэн олон тооны хүн гэмтэж, шархатжээ. Шийтийн ариун “Мухаррам” сарын үеэр болсон энэхүү дэлбэрэлт Пакистанд Шийт, Суннитийн шашинтнууд болон цэргийнхний хоорондох зөрчил мөргөлдөөн хурцадсныг баталж байна. Одоогоор энэхүү дараалсан халдлагын хариуцлагыг хүлээнэ гэж ямар нэгэн бүлэглэл мэдэгдээгүй байна. Кветта хот нь бүс нутгийн зөрчил мөргөлдөөн газар авсан Белужистан мужид оршдог бөгөөд Пакистаны хамгийн дайчин суннитын зэвсэгт бүлэглэл Лашкар-э-Жангви энэ мужид идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг байна.
Б.Анхтуяа