“Челси”-гийн шинэ дасгалжуулагч Рафа Бенитез

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

“Челси”-гийн шинэ дасгалжуулагч Рафа Бенитез

Сүүлийн үед тааруу амжилт үзүүлэх болсон “Челси”-гийн дасгалжуулагч Роберто ди Маттео өчигдөр ажлаасаа халагдсан билээ. “Лондонгийн угсаатнууд”-д Аваргуудын лигийн анхны түрүүг нь авчирсан гавьяатай эрхмийн оронд “Челси” клубын удирдлага Рафаэль Бенитезийг дасгалжуулагчаар томилсон байна. Клубын зүгээс испани мэргэжилтэнд энэ улирлыг дуустал буюу 2013 оны зургадугаар сар хүртэл түр хугацааны гэрээ байгуулах санал тавьсан байна. “Валенсия”, “Ливерпуль”, “Интер Милан” клубыг удирдаж, Аваргуудын лиг, Европын супер цом, Клубуудын дэлхийн аварга, FA Cup, Испанийн аварга гээд олон цомын эзэн болсон Рафа Бенитез өнөөдөр “Стэмфорд Бриж”-д ирж, шинэ багтайгаа бэлтгэл хийх гэнэ.

“Челси” клубын эзэн, ОХУ-ын тэрбумтан Роман Абрамович “Барса”-гийн экс дасгалжуулагч Пеп Гуардиолатай ирэх улирлаас хамтран ажиллахаар тохиролцсон гэх мэдээлэл бий бөгөөд тэр хүртэл Бенитезийг ажиллуулахаар болсон бололтой.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж