
УИХ-ын чуулганыг өнөөдөр хуралдуулж, Улсын их хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар чуулганы хуралдааныг хойшлуулсан байна. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой орон нутагт ажиллаж буй гишүүд ирж амжаагүй тул чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш хуралдуулахаар болжээ.
Т.МАША