Хүүхдийнхээ гөжүүд занг хазаарлах нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Хүүхдийнхээ гөжүүд занг хазаарлах нь зөв үү?

“Гөжүүд зангийн” товч түүх

Гөжүүд зан-хүүхдийн өсөж торних явцад заавал илэрдэг өвөрмөц шинж. Үүнийг “гурван настнуудын хямрал” хэмээн нэрлэдэг. Балчир хүүхдийн гөжүүдэл нь тэдний цэвэр сонирхол байдаг бөгөөд ийм аргаар тэд өөрсдийн боломжийн хил хязгаарыг тэлэх гэж оролддог. Томчуудын санал болгож буй бүхэнд хүүхдийн сэтгэл ханадаггүй, үүнээс улбаалж үргэлжийн сэтгэл дундуур үлддэг. Иймд байнга ундууцан зөрж, тэрсэлж байх сонирхол бий болно.

“Шаргал даашинзаа өмсчих” хэмээн ээж нь санал болгоно. Харин бяцхан охин “Үгүй тэр чинь шаргал биш, цэнхэр” хэмээн зөрнө. Томчуудтай тэрсэлдэх гэсэндээ л хүүхэд зөрүүдлээд байдаггүй, хамгийн гол нь өөрийн сонирхлоо хангах, түүнд захирагдах эсэхийг нь мэдэх санаа агуулж байдаг.

“Гурван настнуудын хямрал” энэ бол хүний хөгжлийн өвөрмөц онцлогтой үе. Энэ үедээ хүүхэд хэд хэдэн зүйл дээр суралцах хэрэгтэй болдог:
-хүүхэд өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж сурах
-дур сонирхлоо хязгаарлах
-дагаж мөрдөх зайлшгүй дүрэмд захирагдаж сурах

Мэдээж эцэг эхчүүд зөрүүд хүүхдээ загнаж, шийтгэх нь элбэг болохоор энэ үеийг тийм ч баяр баясгалантай үе гэж хэлэх хэцүү. Эцэг эхчүүдийн үнэлэмжээр бол бүр ч таагүй үе гэгддэг. Үнэндээ бол, энэ нь хэнийг ч тойрохгүй дайраад өнгөрөх бөгөөд хүүхэд бүрт л давтагдаж байдаг. Гэхдээ мэдээж шинэ эргүүлгээр шүү дээ. Хүүхдийн зөрүүдлэл нь уг чанартаа бусдад өөрийгөө харуулах, өөрийгөө батлах сонирхлын илрэл. Элбэг дэлбэг амьдралтай гэр бүлд энэ араншин илүүтэй илэрнэ. Харин олонх гэр бүлд эцэг эхийн бүдүүлэг зандралт, үглэлт, цээрлэл, тэдний байнгын хамгаалалт, хориглолттой хүүхэд тулгарч байдаг. Эсвэл бүр эсрэгээрээ хүүхдээ өхөөрдөн, өөгшүүлж хэт зоргоор нь байлгаснаар зөрүүдлэгч нэгэн болдог.

Дийлэнх эцэг эхчүүд хүүхэдтэй харьцахад хамгийн хэцүү үе нь энэ үе хэмээн уулга алдацгаадаг. Тэдний хүсэл, төсөөллөөр бол номхон хүлцэнгүй балчир хүүхэд, дуулгавартай томоотой залуус хамгийн үлгэр жишээд тооцогддог. Ийм хүүхэдтэй бол тун сайхан ч гэж үзэх .

Гэтэл хүүхдийн хувьд, тэр тусмаа “зөрүүдэлж” чадаагүй түүнийг “алгассан” хүүхдүүдийн хувьд яг л энэ үедээ сурч эзэмшиж авах ёстой нөгөө өөрийнхөө сэтгэл хөдлөлөө хязгаарлах, аливаа дүрэм, журмыг дагаж мөрдөх зэрэг чанаруудыг эзэмшилгүй өнгөрдөг. Ингэснээр сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүй хаалттай нэгэн болж үлдэнэ.

Хэрвээ балчир насны зөрүүдлэл халаглалаар хязгаарлагдах бол харин насанд хүрэгчдийн зөрүүдлэл нь ёс суртахууны хүрээнд яригдах болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж