Өмнөд Солонгост монгол оюутан зодуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост монгол оюутан зодуулжээ

БНСУ-д суралцаж буй монгол оюутангадаадын оюутанд зодуулсан гэсэн мэдээлэл өчигдөр манайд ирлээ. БНСУ-гийн өмнөд бүсийн Монгол оюутны холбооны дэд ерөнхийлөгч н.Тогтохбаяр манайд хандан “Солонгосын Мokpo их сургуулийн оюутан Ж-г тус сургуулийн дөрвөн хятад оюутан бүлэглэн зодож биед нь хүнд хохирол учруулжээ. Манай оюутны холбоонд гомдол ирсний дагуу миний би Мokpo хотод очиж хэрэгтэй танилцлаа. Зодуулсан монгол оюутны үүдэн хоёр шүд хугарсан байна. Тус сургуулийн зүгээс бол чимээгүй өнгөрөх байдалтай байгаа нь анзаарагдлаа. Цагдаагийн газраас ч хойрго байдалтай хандаж байгаа нь ажиглагдав. Хэрвээ солонгос оюутанд ийм зүйл болсон бол тэд нь асуудлыг дор нь шийдэх байх байсан” гэж мэдээллээ.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж