Гурван гишүүн тангаргаа өргөнө

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Гурван гишүүн тангаргаа өргөнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын их хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байна. Өөрөөр хэлбэл гишүүний бүрэн эрхийн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулснаар МАН-аас намын жагсаалтаар нэр дэвшигч Д.Сарангэрэл, УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Г.Батхүү, Д.Зоригт нар тангаргаа өргөх боломжтой болжээ. Мөн өнөөдрийн чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэнэ.

-Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

·Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /хэлэлцэх эсэх/;

·Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2012.11.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, /хэлэлцэх эсэх/;

·Хадгаламжийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /хэлэлцэх эсэх/;

·Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;

·Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/ асуудлуудыг хэлэлцэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж