“Corporate solution”семинар болж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

“Corporate solution”семинар болж байна

Мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг Бодь Электроникс “Corporate Solution” нэртэй семинарыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү уулзалтанд Монголын томоохон хэмжээний төрийн болон бизнесийн 100 гаруй байгууллагын инженер, мэргэжилтнүүд оролцож буйгаараа онцлог. Семинарын үеэр байгууллагын мэдээлэл технологийн инженерүүдийн ажлын уялдааг сайжруулж, харилцаа холбоог нягтруулах, мэдээллийн технологийн  дэвшлийг ашиглан эрчим хүч, эдийн засгийн хувьд хэмнэлттэй ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцах юм. Монголын зах зээл дээр байгууллагын хэрэглэгчдийн талархлыг чанар болон эдэлгээгээрээ хүлээх болсон Японы алдарт Fujitsu брэнд Zero Client буюу виртуал зохион байгуулалтын нэгэн шинэ шийдлийг энэ үеэр танилцуулах аж. Уг бүтээл нь олон улсад байгаль экологид ээлтэй, ногоон технологи гэдгээрээ алдартай. Олон хүнтэй, хэрэглэгчийн тоо ихтэй байгууллагад эдийн засаг, хөрөнгө санхүүгийн хэмнэлт авчраад зогсохгүй зай талбай хэмнэсэн, нууцлалын шинэлэг шийдлийг агуулсан гэдгээрээ Монголын зах зээлд шинэлэг юм. Олон хэрэглэгчийн ширээн дээр зөвхөн дэлгэц байх бөгөөд процессор нь нэгдсэн сервер байх тул хэрэглээнд хялбар. Харин орчин үеийн видео хурлын шийдлийн тэргүүлэгч Cisco-ийн зүгээс шинээр худалдаанд гаргах бүтээгдэхүүний танилцуулгыг хийх бөгөөд Видео хурлын систем нь цаг хугацаа, хөрөнгө санхүү, аюулгүй байдал, шуурхай ажиллагаа, шийдвэр гаргалт зэрэг асуудлуудын цогц шийдэл бөгөөд гадаад дотоод томилолтын зардлыг хэмнэхийн хажуугаар аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан дэвшилтэт технологи юм. Энэхүү уулзалтанд оролцож дэлгэрэнгүй танилцуулга, семинарыг хийхээр Fujitsu корпорациас бүс нутаг хариуцсан захирал ноён Молодецкий, Cisco корпорациас Монголын бүс хариуцсан менежер ноён Жон Хон Ге нар хүрэлцэн иржээ. Тэд өнөөдрийн семинарт өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд цаашид Монголын байгууллагууд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, танилцуулсан бүтээгдэхүүнийг хэрэглээндээ нэвтрүлснээр илүү үр ашигтай ажиллах боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж