Албан ёсны мэдээллийн тов гараагүй байна

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Албан ёсны мэдээллийн тов гараагүй байна

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн санал хураалт хуулийн дагуу өчигдөр 22.00 цагт дууссан. Санал хураалтын урьдчилсан дүнгийн талаар өчигдөр СЕХ 23.00 цагт мэдээлэл хийхээр зарлаад байсан ч өглөө хүртэл хойшлуулсан. Харин өнөөдөр яг хэдэн цагт албан ёсны мэдээлэл хийх тов хараахан гараагүй хэвээр байна. Өчигдөр Монгол ардын нам болон Ардчилсан намынхан ажиглагчдаараа дамжуулж авсан мэдээллээ хүргэсэн талаар бид мэдээлэл хүргэсэн. Нийт 1.851.103 сонгогч саналаа өгөх ёстойгоос Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн өчигдөр 20.00 цагийн байдлаарх ирцийн мэдээгээр аймгуудад санал хураалт 50 хувьд хүрсэн, улсын хэмжээнд сонгогчдын ирц 52,9 хувьтай байгаагаас орон нутагт 58,71 хувь, нийслэлд 45,63 хувьтай байна гэсэн мэдээллийг хүргэсэн билээ.

Ардчилсан намын хувьд өчигдөр 00.30 цагт орон нутгаас ирүүлсэн мэдээллээр “Орхон аймгийн төвд 19 суудлаас 11-ийг нь Ардчилсан намаас нэр дэвшигчид авсан байна. Харин сумдаас Баян-Өндөр, Жаргалант сумдад тус намынхан үнэмлэхүй ялалт байгуулсан. Өмнөговь аймгийн төвд 22 суудлаас 16-д нь Ардчилсан намаас нэр дэвшигчид ялсан  бол 15 сумаас есөд нь тус намаас нэр дэвшигчид олонхи болсон. Баянхонгор аймгийн төвд 28-15, харин сумын тухайд 20 сумаас 11-т нь АН ялалт байгуулсан. Булган аймгийн төвд 21-ээс 12-т АН ялсан бол Хэнтий аймгийн 11 сумдад Ардчилсан намаас нэр дэвшигчид ялж олонхи болсон. Ховд аймгийн 28 сумаас 18-д нь Ардчилсан намаас нэр дэвшигчид олонхи болж ялалт байгуулсан бол Увс аймгийн төвд 19-өөс 16-д нь, Баян-Өлгий аймгийн төвд 21-ээс  16-д нь Ардчилсан намын нэр дэвшигчид ялсан. Төв аймгийн төвд 32-оос 15-д нь Ардчилсан нам ялсан бол Сэлэнгэ аймгийн найман сумаас зургаад нь тус намын нэр дэвшигчид ялалт байгуулсан. Дорнод аймгийн тухайд 14 сумын гурвынх нь мэдээлэл ирсэн бөгөөд мэдээлэл ирсэн гурван сумд Ардчилсан намаас нэр дэвшигчид ялалт байгуулсан. Бусад 11 сумаас мэдээлэл хараахан ирж амжаагүй байгаа. Хөвсгөл аймгийн сумдаас долоод нь Ардчилсан намаас нэр дэвшигчид ялалт байгуулаад байгаа бол Өмнөговь аймгийн 11 суманд мөн тус намаас нэр дэвшигчид ялалт байгуулсан” гэсэн мэдээллийг хүргэсэн.

Харин МАН “Дундговь аймагт 23 суудлаас 14-т нь ялалт байгуулсан. Мөн Говь-Алтай аймагт 21-ээс 17, Өвөрхангай аймагт 28-аас 18, Сэлэнгэ аймагт 21-ээс 15, Дархан-Уул аймагт 21-ээс 13, Завхан аймагт 29-өөс 13, Говьсүмбэр аймагт найман суудлаас тавд нь, Дорнод аймагт 23-аас 13-т нь МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан. Бусад аймгуудын тухайд дүн эцэслэгдэн гараагүй байгаа. Нийслэлийн дүүргүүдийн хувьд МАН-ын ажиглагчдын ирүүлсэн мэдээллээр нийслэлийн Багануур дүүрэгт 25 суудлаас 13-т МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсан, мөн Багахангай, Налайх дүүрэгт тус нам ялсан. Түүнчлэн МАН-аас нэр дэвшигчид Сонгинохайрхан дүүрэгт 11, Баянзүрх дүүрэгт дөрвөн мандат авсан. Харин Чингэлтэй дүүргийн тухай сонгогчдын ирц бүрдээгүй, бусад дүүргүүдийн мэдээлэл ирээгүй байна” гэсэн мэдээллийг хүргэсэн билээ.

Мөн аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуультай зэрэгцэн нийслэлийн Баянзүрх дүүрэгт УИХ-ын 22 дугаар тойргийн нэг мандат дээр МАН-аас нэр дэвшигч Д.Арвин, Б.Батзориг нар өрсөлдсөн. Сонгогчдын анхаарлыг татаж буй эл санал хураалтын ирцийн талаар Баянзүрх дүүргийн тойргийн хорооны даргаас лавласан ч “Албан ёсны дүн гарсны дараа мэдээлэл өгнө” гэсэн тайлбар хэллээ.


Аймаг, дүүргийн сонгуулийн ирцийн мэдээ өчигдрийн 20.00 цагийн байдлаар

 

Аймаг, дүүргийн нэр

Нийт санал өгөх хүний тоо

11.00 цаг

/ирцийн хувь/

16.00 цаг

/ирцийн хувь/

20.00 цаг /ирцийн хувь/

1

Архангай

53219

19,72

51,9

62,2

2

БаянӨлгий

54663

14,19

44,96

66,2

3

Баянхонгор

51542

20,23

47,94

67,83

4

Булган

38556

17,34

48,71

60,69

5

ГовьАлтай

35192

20,66

48,9

60,98

6

Дорноговь

32960

16,34

44,12

58,7

7

Дорнод

49256

13,39

44,95

55,97

8

Завхан

44567

24,69

51,59

65,41

9

Дундговь

 

 

44,32

57,57

9

Өвөрхангай

72076

19,63

45,58

57,27

10

Өмнөговь

37300

24,48

49,67

60,95

11

Сүхбаатар

36292

25,81

53,16

64,92

12

Сэлэнгэ

69279

17,59

44,27

56,69

13

Төв

59386

18,84

46,55

58,68

14

Увс

47167

12,48

41,19

63,18

15

Ховд

48383

17,66

46,13

61,71

16

Хөвсгөл

80695

17,19

38,18

54,32

17

Хэнтий

45608

23,99

48,44

57,59

18

ДарханУул

64757

16,92

37,33

51,03

19

Орхон

66560

15,33

33,3

49,95

20

Говьсүмбэр

9453

21,34

45,48

59,74

 

 

Нийт

 

1 028
098

 

18,37

 

45,29

 

58,71

 

 

Дүүрэг

Нийт санал өгөх хүний тоо

11.00 цаг

/ирцийн хувь/

16.00 цаг

/ирцийн хувь/

20.00 цаг /ирцийн хувь/

1

Багахангай

2492

26,85

54,45

69,14

2

Багануур

18634

21,79

40,35

52,8

3

Налайх

21643

17,9

39,35

56,07

4

Баянзүрх

100076

13,29

31,38

43,96

5

Баянгол

125700

14,11

31,66

44,7

6

Сонгинохайрхан

182971

9,4

29,41

45,33

7

Чингэлтэй

106852

12,77

30,1

44,8

8

ХанУул

84258

8,44

33,13

46,65

9

Сүхбаатар

90373

13,8

32,87

46,47

 

 

Нийт

 

823 005

 

12,37

 

31,64

 

45,63

 А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж