Төмөр замын асуудлаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

Төмөр замын асуудлаар хэлэлцэнэ

Канадын “Канарейл” компани манай улсад салбар байгууллагаа нээж буйг тохиолдуулан “Эрс тэс хүйтэн цаг уурын нөхцөлд хүнд даацын төмөр замын шилдэг практик” сэдвийн хүрээнд энэ сарын 23-нд буюуу маргааш сургалт зохион байгуулах ажээ. Сургалт “Кемпински” зочид буудлын “Алтай” танхимд 08.00 цагт эхлэх юм байна. Энэ үеэр  “Хүнд даацын төмөр замын ашиглалт, үйл ажиллагааны эволюци”, “Төмөр замын голын даац ба түүнтэй холбоотой зарим баримтууд”, “Хүйтэн цаг ууртай нөхцөлд төмөр замын үйл ажиллагаа явуулах” зэрэг сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулах юм байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж